
Үйлчилгээ
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн сурч боловсрох эрхийг баталгаажуулж, суурь боловсролыг бүх нийтэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтолцоо бүрдсэн. Энэхүү тогтолцоо нь албан болон албан бус боловсролын уялдаа холбоонд суурилдаг.
Боловсрол гэдэг нь хувь хүний хүмүүжил, мэдлэг, чадвар, үнэт зүйл, дадал, туршлагыг хөгжүүлдэг цогц процесс бөгөөд нийгмийн түвшинд төр, олон нийтээс үзүүлж буй дэмжлэг, үйлчилгээний үр дүн юм. Үүнд сургалтын дотоод орчин, үүрэг оролцоо маш чухал бөгөөд сурагчдад оюуны чадамжийг хөгжүүлэх, шинжлэн судлах, амьдралд хэрэгцээтэй чадвар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Сургуулийн завсарлагааны үе нь сурагчдын стрессийг бууруулах, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулах чухал цаг хугацаа болдог.
Иймээс энэхүү цагийг зөв ашиглан урлаг, гоо зүй, түүх, эх оронч үзэл, үндэсний соёлыг ойлгуулах мэдлэг мэдээллийг дамжуулах боломжийг бүрдүүлэх шаардлага бий. Иймд сургалтын орчинг сайжруулж Монгол боловсролын нэгдсэн хэв маяг үүсгэж оюуны өндөр чадамж, ёс зүй хэм хэмжээ, үндэсний эрхэмнэл үнэт зүйлсийг тээсэн дэлхийн түвшний мэдлэг мэдээлэл ухаалаг цагийн нэгдсэн сүлжээнд орж хуулиар хамгаалсан сурч боловсрох эрхийн хүрээнд тэгш хүртээмжтэй боловсрол, мэдлэг мэдээлийг хангаж ажиллах нь үүрэг бүхий нэгдсэн систем үүсгэх нь энэ төслийн эрхэм зорилго юм.
